70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар цэцэрлэгт хүүхдийн хоол нийлүүлэх гүйцэтгэгч сонгох
ТЕНДЕРИЙН УРИЛГА Огноо: 2017 оны 12 сарын 27-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар цэцэрлэгт хүүхдийн хоол нийлүүлэх гүйцэтгэгч сонгох Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2018/8.5.2 Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтэс эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар цэцэрлэгт хүүхдийн хоол–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим хаягт нэвтэрч банкны е-меркантын систем ашиглан 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. 6 багцаас бүрдэнэ. Үүнд: Багцтай: Багц-01: Мах Багц-02: Хүнсний ногоо Багц-03: Талх, нарын боов, жүүс Багц-04: Хүнсний бэлэн бүтээгдэхүүн Багц-05: Сүү цагаан идээ Багц-06: Эрдэс тэжээл Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ нь: Сүүлийн 1 жил буюу 2017 оны борлуулалтын дундаж хэмжээ захиалагчийн санал болгож буй багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 80 хувиас багагүй байх. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь: Банкин дахь харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа, “Үнэт цаасны тухай хууль”-ийн 5.1-д заасан үнэт цаас нь захиалагчийн санал болгож буй багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2017 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ, санхүүгийн тайлан нь e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байна. Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 1 жил буюу 2017 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлэлтийн өртгийн дундаж хэмжээ нь санал болгож буй багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 60 хувиас багагүй байх. Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй Тендерийн баталгаа ирүүлэх эсэх: Ирүүлнэ Тендерт оролцогчид оролцож буй багц тус бүрд тендерийн баталгаа ирүүлнэ. Банкны баталгаа нь багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 2 хувь байна. Багц-01: Мах – 513 900 төгрөг Багц-02: Хүнсний ногоо – 137 380 төгрөг Багц-03: Талх, нарын боов, жүүс – 307 800 төгрөг Багц-04: Хүнсний бэлэн бүтээгдэхүүн – 318 920 төгрөг Багц-05: Сүү цагаан идээ – 65 000 төгрөг Багц-06: Эрдэс тэжээл- 48 000 төгрөгийн тендерийн баталгааг багц тус бүрт ирүүлнэ. Тендерийн баталгааны хугацаа нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хүчинтэй. Тендерийг 2018 оны 01 сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй этгээдийг байлцуулан тендерийг 2018 оны 01 сарын 29-ний өдрийн, 11 цаг 10 минут-д нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно (Тендерт оролцогч нь давуу эрх тооцуулах хүсэлтэй бол албан хүсэлт ирүүлэх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 103, 2014 оны 18 дугаар тогтоол, Сангийн сайдын 2007 онд баталсан давуу эрх тооцох аргачлалын нөхцлийг хангаж буйг нотлох баримтыг тендерийн бүрэлдхүүнд тусгай хэсэг болгон ирүүлнэ. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Төлбөрийн хийх хэлбэр: Цахим хэлбэрээр тушаана. Банкны нэр: Төрийн сан Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар аймгийн ЗДТГ /Нутгийн удирдлагын ордон/-ны А байр, ил тод байдлын танхим, утас: 70388848, 70388821, 70388849, 99025457 факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ