ICE FESTIVAL-2025 МӨС МӨРГӨЛДҮҮЛЭХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 оны 2 сарын 19
114
ХӨВСГӨЛ_ХӨХ_СУВД
ICE FESTIVAL-2025 ОЛОН УЛСЫН МӨСНИЙ НААДАМ
Мөсөн дээрх “Мөс мөргөлдүүлэх” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Орон нутгийн өмчийн газар хамтран зохион байгуулсан “Мөс мөргөлдүүлэх” тэмцээнд Архангай аймаг, Мөрөн сум, Хатгал тосгоны нийт 20 баг оролцлоо. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй оролцогч нэг баг болон оролцов.
1-р байр М. Батбаатар, Т.Отгонбаяр
2-р байр А.Дорждэрэм, О.Нармандах
3-р байранд Б.Алтанзолбоо, Г.Рэнчинмядаг
4-р байранд Х.Мягмаржав, Ц.Энхсайхан
5-р байранд Б.Лхагважаргал, Д.Азжаргал нар тус тус шалгарлаа.
Тэмцээний шагналыг Худалдан авах ажиллагааны газрын дарга Б. Должинсорогдог, Орон нутгийн өмчийн газрын дарга Ц.Бэхбаяр нар гардуулан өглөө.